Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах өндөр хүчдэлийн шугамын доорх зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг нүүлгэлээ

476
Баянгол дүүргийн Засаг даргын А/379 тоот захирамжийн хүрээнд Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах тухай захирамж 9 дүгээр сарын 1-ний өдөр гарсан. Тэгвэл энэхүү захирамжийн хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх ажлыг холбогдох албаныхан хамтран хийж гүйцэтгэлээ. Тодруулбал, БГД-ийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Өлзийсайхан болон дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газрын алба хаагчид, 20 дугаар хорооны Засаг дарга, хорооны ажлын алба болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн төлөөлөл гээд нийт 42 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ТЭЦ-4, “Хос бэрс” ХХК-ийн хойд талд байрлах өндөр хүчдэлийн доорх ТЭХ зогсоолыг нүүлгэлээ. Улмаар дээрх газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг ачаа тээврийн хүн даацын автомашины жолооч, иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хашаа хайс босгож, аюулгүй байдлыг хангаж ажилалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn