Дүүрэгтээ ч, иргэддээ ч ээлтэй Засаг дарга
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабазар нь өнгөрсөн 2020 оноос хойш Засаг Даргын албанд томилогдоод буй. Ажлаа аваад удаагүй байгаа хэдий ч хорооны багийн гишүүдээ удирдан зохион байгуулж иргэдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй дүүрэг болохын төлөө хичээж буй амжилттай яваа залуу дарга.
Баянгол дүүргийн хувьд 63 мянган өрхийн 231 мянган хүн амтай, засаг захиргааны нэгжийн 25 хороотой. Тус дүүргийн хувьд иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч явган хүний зам болон хайс хашлага, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайн газар чөлөөлөлт зэргийг түргэн шуурхай шийдвэрлэж ,иргэдийн таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Иргэдээс ирсэн санал хүсэлтийг хүлээн авч асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж, ая тухтай орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабазарын захирамжаар дүүрэгтээ томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийж гүйцэтгэлээ.
Энэ хүрээнд, Баянгол дүүргийн 8-р хорооны Дүүхээ төвийн урд байрлах ГАЛЫН ДӨЛ СӨХ-ийн 13 дугаар байрны 1,2,3 дугаар орцны орчимд 1,290 кв талбайд явган хүний зам болон 440м/куб талбайд эко хавтан тавих ажлын явц дуусах шатандаа ороод буй. Мөн түүнчлэн “Голден парк хотхоны ойр орчимд нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй барьсан 43 гараашийг буулгаж хоёр эгнээ, 2 зам гэрэлтүүлэг бүхий ногоон байгууламж барих барилгын ажлыг эхлүүлээд байна. ”Баянгол их дэлгүүрээс Чингүнжавын гудамжны хойд талд 700мкв явган хүний зам талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн бол Нийслэл дүүргээс зохион байгуулж буй хот тохижуулах ажлын хүрээнд Дүүхээ худалдааны төвийн 315 мкв давхар хучилттай авто замын зогсоолыг өөрсдийн хөрөнгөөр сэргээн засварласан.

Энэ мэт БГД-т олон жилийн турш удаашралтай байсан зорилтот ажлуудыг богино хугацаанд шийдвэрлэн, цэгцэлж байгаад дүүргийн иргэд ихээхэн ам сайтай байна. Ө.Сумъяабазарын дүүрэгтээ хийж буй ажил, санаачлага, сэтгэлээр хандаж буй байдал нь дүүргийн иргэд төдийгүй хүүдэд багачуудад хүртэл зөв үлгэр дуурайлал өгч байгаагаас гадна "Хүүхдээ сонсдог" Нийслэлийн хамгийн анхны дүүрэг болсон юм.
Түүний хувьд иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ БГД-ийг хүүхдэд ээлтэй дүүрэг болгохоор хөдөлмөрлөөд буй. Энэ ч хүрээнд алслагдмал хороонд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг шинээр ашиглалтад орж харъяа тойргын хамран сургах цэцэрлэгийн насны хүүхдүүд таатай тохилог орчинд суралцах боломжтой болсон юм.