Улсын хэмжээнд 48 хүрэн баавгайг аюулгүй болгожээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой нийт найман удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Нийт ирсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар нь авч үзвэл нийслэлийн Налайх дүүрэгт нэг, орон нутгаас Архангай аймагт нэг, Дархан-Уул аймагт нэг, Хэнтий аймагт таван удаагийн дуудлага тус тус бүртгэгджээ. Бүртгэгдсэн дуудлагын дагуу суурьшлын бүсэд, айл өрхийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнасан бол хоёр баавгайг үргээн, суурьшлын бүсээс гаргаж, ой руу буцаах арга хэмжээ авчээ.
Түүнчлэн Увс аймагт дөрөв, Завхан аймагт гурав, Дархан-Уул аймагт хоёр, Төв аймагт хоёр, нийслэлд нэг, Архангай аймагт нэг, Булган аймагт нэг баавгайг тус тус аюулгүй болгож, хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэсэн байна.
- Зэрлэг амьтанд ойртож зураг авах, бичлэг хийхгүй байх
- Хоол хүнс өгөхгүй байх
- Тээврийн хэрэгслээр дагаж хөөхгүй байх
- Гүйж зугтахгүй байх
- Амьтны нүд рүү удаан ширтэхгүй байх
- Амьтныг өдөөн хатгахгүй байхыг анхааруулж байна.