Сэжигтэй халдвараар дахин 1 хүн нас барсан гэдгийг ОХУ үгүйсгэв

6

ОХУ-ын Эрхүү мужийн Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнд лабораторийн осол гарч, уушгины тахлын сэжигтэй тохиолдлоор нэг хүн нас барсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Дахин нэг хүн нас барсан тухай зарим шар хэвлэл мэдээлээд эхэлсэн ч ОХУ үүнийг үгүйсгэв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Хэвлэлээр мэдээлж буй ихэнх зүйл худал. Албан ёсны мэдээллийг халдварт өвчний асуудал хариуцдаг төрийн байгууллага Роспотребнадзороос л авах ёстой" гэжээ.
Роспотребнадзороос мэдээлснээр, Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан уушгины хатгалгааны улмаас нас барсны дараа бусад ажилтнуудаас халдвар илрээгүй аж. Гэсэн ч өвчний үүсгэл шалтгаан тодорхойгүй байгаа нь уг тохиолдол тахалтай холбоотой байж болзошгүй гэх сэжиг таамгийг үүсгээд байгаа юм.
Энэ асуудлаар ил тод байхыг АНУ, Европын холбоо болон ДЭМБ Орост уриалж байна.
Дахин нэг ажилтан нас барсан гэх мэдээлэлд тайлбар өг гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус шаардсан бөгөөд "Бид энэ асуудалтай холбоотой аливаа мэдээг тоохгүй өнгөрөөж чадахгүй" гэжээ.
Энэхүү болзошгүй тахал нь АНУ-д эрсдэл учруулах магадлал бага гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдээд буй. Тус төв нь Нью-Йорк хотын Жон Ф.Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Сибирийн бүс нутгаас ирж буй зорчигчдыг шалгах боломжтой эрүүл мэндийн хяналтын цэгтэй болсон аж. АНУ-д жил бүр 200 орчим жуулчин Сибирийн бүс нутгаас ирдэг.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn