Нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 64 гараашийг буулгалаа

335
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дүгээр захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 19 байршилд 122 зөрчлийн судлагааг гаргаж, мэдэгдэх хуудсыг газар дээр нь хүргүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Захирамжийн хүрээнд, Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар паласын ар талын үерийн даланг даган нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 64 төмөр чингэлэг болон тоосгон гараашийг буулгах ажлыг 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албан хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хийж гүйцэтгэлээ.
Баянгол дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт, 93 дугаар сургуулийн орчимын 8 тоосгон болон төмөр гарааш, 77 дугаар сургуулийн баруун талын 6 тоосгон болон төмөр гараашийг буулгах ажлыг 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албан хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хийж гүйцэтгэлээ.
Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Элбэг” их дэлгүүрийн урд талд байрлалтай 43 дугаар байрны зүүн талын төмөр шат, 43 дугаар байрны зүүн талд байрлалтай төмөр хашааг буулгах ажлыг 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албан хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn