БГД: Орон нутаг руу явах иргэдийн шинжилгээг авах хоёр цэгийг нэмлээ

550
Хөдөө орон нутаг руу явах иргэдийн шинжилгээ өгөх 4 цэгт Баянгол дүүргийн онцгой комисс ажиллаж, тулгамдаж буй асуудлыг шийдлээ. Нэгдүгээрт, иргэдийг аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс бүртгэх хэсгийн интернэтийн хурдыг сайжруулж, бүртгэлийн ажлыг эрчимжүүллээ. Хоёрдугаарт, нэмэлтээр 46-р сургууль, 1-нээс эхлэн 20-р сургууль дээр шинжилгээг авахаар боллоо.
Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барин шинжилгээнд хамрагдаж байна. Уг ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллаж байна. 
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ 4 ЦЭГ
- 38-р сургууль (4-р хороо, Төмөр зам)
- 141-р сургууль (3-р хороо, Нарны хороолол)
- Эрдмийн өргөө сургууль (6-р хороо, 10-р хороолол)
- Оюуны ундраа сургууль (18-р хороо)




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn