БГД-ийн хэмжээнд 75,8 га талбайд цэвэрлэгээ хийж, 86 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ
Баянгол дүүргийн хэмжээнд өнөөдөр 2,092 аж ахуйн нэгж байгууллагын 4,071 хүн 75,8 га талбайд цэвэрлэгээ хийж, 86 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ. Энэхүү ажил нь Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 02-р сарын 03-ны өдрийн “Дүүргийн нутаг дэвсгэрт хог хаягдлын цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/42 дугаар захирамжийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.
Уг ажлыг УОК, НОК, ДОК-оос гаргасан Коронавируст халдварт (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр 11:00-14:00 цагийн хооронд зохион байгуулж, иргэдийг олноор цуглуулахгүй байдлаар хог хаягдлын цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, хороо, тохижилт, цэвэрлэгээний компанийн дунд хийж хэрэгжүүллээ.
Цэвэрлэгээг зохион байгуулахад 25 хорооны Ажлын алба, тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар харьяа нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэрлэгээнд оролцохыг уриалж, идэвхитэй хамруулж ажиллав. Мөн дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Агаар, орчны бохирдол, гадна тохижилтын тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагч нар хяналт тавин ажилласан бол “Баянгол – Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-аас зам талбайн 80 албан хаагч дүүргийн нутаг дэвсгэр дэх зам талбайн хар цас, мөс, хог хаягдлыг тээвэрлэлээ.