Баянзүрх дүүргийн 5023 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа

444
Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны 1-17 дугаар байруудад 2021 оны 01 дүгээр сарын 14-15-ны хооронд хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоож, нийт 5023 иргэнийг тандах, илрүүлэх PCR шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд сөрөг гарч, халдварын шинэ тохиолдол илэрсэнгүй. Тус шинжилгээг 1-р сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт голомтлон гарсан коронавируст “Ковид-19” халдварын тандалт судалгааг амжилттай хийж, тархалтыг хумьж чадлаа.
Уг тандалт, илрүүлгийн ажилд үүрэг гүйцэтгэсэн дүүргийн эрүүл мэндийн байгууллагын 155 ажилтан, мөн цагдаа, онцгой байдал болон тандалт, илрүүлгийн шинжилгээндээ иргэний үүргээ биелүүлэн, идэвхтэй хамрагдсан оршин суугч, та бүхэндээ баярлалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn