БГДОК: 4-р хорооны 20 байрнаас тандалт, илрүүлгийн шинжилгээ авна Онцлох / Дүүргийн мэдээ / Цаг үе 2021/01/14 04:33 607 Хуваалцах Баянгол дүүргийн 4-р хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байрны оршин суугчдаас 2021 оны 01-р дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авахаар болжээ. Тиймээс тухайн байруудад дүүргийн онцгой комиссоос хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоолоо. Харин дээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдах юм байна. Оршин суугчид шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг дүүргийн онцгой комиссоос уриаллаа. скачать dle 12.0 607 Хуваалцах Facebook Twitter