"Голден парк" хотхон дахь зөвшөөрөлгүй гарашуудыг буулгаж байна

219
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын захирамжаар БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Голден парк" хотхоны нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 43 гарашийг өнөөдөр буулган зам талбайг албадан чөлөөлөх ажил явагдаж байна. Эдгээр гарашуудыг буулгаж чөлөөлснөөр тухайн орчны авто замын түгжрэл, тусгай зориулалтын машин орж гарахад саадгүй нэвтрэх боломжгүй байсан, эргэлтийн цэгүүдийг хаасан гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм. Улмаар чөлөөлсөн талбайд явган хүний зам бүхий авто замын ажил хийхээр төлөвлөжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn