БГД-ийн 4 дүгээр хороонд 130 орчим авто машины зогсоол байгууллаа

267
Баянгол дүүрэгт 2021 онд дүүргийн хэмжээнд 785 автомашины ил зогсоолыг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд БГД-ийн 4 дүгээр хороонд 130 орчим авто машины зогсоолыг байгуулаад байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 5, 6 дугаар байрны урд байрлах зөвшөөрөлгүй барьсан 19 тоосгон гарааш, нэг чингэлгийг чөлөөлсөн газар дээр буюу дүүргийн ЗДТГ-ын хойно хоёр байршил дээр нийт 35 автомашины зогсоол, 164 дүгээр цэцэрлэгийн орчим 40 машины авто зогсоол, 41, 42 дугаар байр орчимд 20 машины авто зогсоол, Жасрайн зам дагуу 35 автомашины зогсоолыг тус тус байгуулаад байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn