“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тасралтгүй нэмэгдэн, сүүлийн таван жилд 686 тэрбум төгрөгийн ажил хийсэн. Өнгөрсөн дөрвөн жилд гэхэд л 18 цэцэрлэг, 16 сургууль ашиглалтад орсон тухай Засаг дарга Ө.Сумъяабаатар танилцууллаа.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,000 гаруй хүүхэд тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаагийн 66 нь Баянгол дүүргийнх.








