Ө.Сумъяабаатар: Бидний хийж хэрэгжүүлж буй ажил дундаа ямар нэгэн эргэлзээ байхгүйгээр түргэн шуурхай иргэддээ хүрэх хэрэгтэй

231
Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байна. Өнөөдөр Баянгол дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн вакцинжуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Эрүүл мэндийн төвийн нөхцөл байдалтай танилцаж, эмч мэргэжилтнүүдэд ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийллээ.
Тэрбээр “Төрийн албаны өргөсөн тангарагтаа үнэнч байж, дүүргийнхээ 220 мянга гаруй иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө зүтгэж буй та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрөөс эхлэн өнөөг хүртэлх хугацаанд ар гэрээ умартан, цаг наргүй ачаалалтай ажиллаж байгаа та бүхнээрээ бахархаж байна. Манай дүүрэг нийслэлд анх удаа хэсэгчилсэн хязгаарлалтыг дэглэм тогтоож, тандалт илрүүлгийн шинжилгээг амжилттай зохион байгуулж чадсан. Түүнчлэн УОК, НОК-оос өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт хэрэгжүүлэн ажиллаж, өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор 230 гаруй мянган иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Энэ их шинжилгээний ажлын ард та бүхний нөр их хөдөлмөр, цаг хугацаа, маш сайн зохион байгуулалттай хамтарч ажилласны үр дүнд гарч чадсан.
Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран PCR шинжилгээ авах молекул биологийн лабораторийн үйл ажиллагааг эхлүүлж, өдөрт 2000 гаруй сорьцыг шинжлэн ажиллаж байна. Оны өмнө дүүргийн 3-р хороо Нарны хороолол, 24-р хороо "Алтай хотхон" болон 23, 25-р хороонд Өрхийн эрүүл мэндийн салбар төвийг нээж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн.
Цаашид бидний хийж хэрэгжүүлж буй ажил дундаа ямар нэгэн эргэлзээ байхгүйгээр түргэн шуурхай иргэддээ хүрч, нэг ойлголттойгоор ажлыг маш сайн зохион байгуулах хэрэгтэй. Та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсч, гэр бүл, үр хүүхдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ. 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn