2026 онд Засгийн газар дотоодод бонд гаргахаар төлөвлөжэээ

19

Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх арга зам, шалгуур үзүүлэлтэд Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэн, арилжааг сар бүр 2-оос доошгүй удаа тогтмол явуулахаар заасан.
Энэхүү заалтыг хэрэгжүүлэх хүрээнд ирэх онд гадаад, дотоодын зах зээлээс босгосон бондын эргэн төлөлтийг хийхийн тулд дотоодод 561 тэрбум төгрөгийн бонд, гадаадаас 1 тэрбум ам.доллар хүртэх хэмжээний үнэт цаас гаргах асуудлыг 2026 оны төсвийн төсөлтэй дагалдуулан оруулж иржээ.
Засгийн газраас 2020 онд гаргасан “Номад” бондын 174.3 сая ам.доллар буюу 656.6 тэрбум төгрөгийн төлбөр 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр төлөгдөх хуваарьтай. Иймд төрийн сангийн мөнгөн хөрөнгөд учруулах дарамтыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөсөн. Дээрх үндэслэлүүдийг харгалзан 2026 онд 561.2 тэрбум төгрөг хүртэлх ЗГДҮЦ-ыг арилжаалахаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn