НҮБ дэлхийн 17 орон өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж дүгнэв

177

Дэлхийн 17 оронд хүнсний хангамж муудаж магадгүйг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага сануулж байна. Тус байгууллагын ОХУ-тай харилцах албаны дарга Олег Кобяков Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганы үеэр хэлсэн үгэндээ "Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн талаар тоо баримт бий. Дэлхийн халуун цэгүүдэд нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл өөр 17 улсад хүнсний хангамж тасалдаж магадгүй гэж таамаглаж байна" хэмээжээ.  
Түүний хэлснээр, өлсгөлөнд нэрвэгдээд буй халуун цэгүүд нь Йемен, Газын зурвас, Судан, Өмнөд Судан, түүнчлэн Африкийн бусад улсууд аж. Байнгын зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг нь өлсгөлөнгийн шалтгаан болж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn