НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган эхэллээ

304

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 77 дугаар чуулган мягмар гарагт эхэлснийг ЕА-н шинэ дарга Чаба Короши мэдэгдлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ нийтлэг сорилтуудыг шийдвэрлэн зохицуулахад эв санааны нэгдэлтэй байхыг гишүүн орнууддаа уриалжээ.
 
 
“ЕА-н 76 дугаар чуулганаар хэлэлцэж байсан олон сорилт шинэ чуулган эхэлж байгаа энэ үед ч тулгарсан хэвээр байна. Энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийг ахиулах үйл хэрэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд дэлхийн санхүүгийн систем, ядуурал, тэгш бус байдал, өлсгөлөн, хуваагдал, үл итгэлцэл зэрэг аюул нүүрлэж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэв.
 
 
“НҮБ бол хамтын ажиллагааны орон гэр. Харин ЕА бол тэр гэр доторх амьдрал юм. Ирж буй сарууд энэ байгууллагын төлөөлж буй олон талт системийн хүчин чадал, бат бөх чанарыг үргэлжлүүлэн шалгах болно. Мөн дэлхий нийт чуулганд оролцогч талуудыг мэтгэлцээн, хэлэлцүүлэг, дипломат ажиллагаа зэрэг бүх хэрэгслийг ашиглан хэлэлцээ хийж, зөвшилцөл, шийдэлд хүрэхийг хүсэж байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn