ЦЕГ: Тээврийн хэрэгслийн яндан хулгайлсан 29-33 насны этгээдүүдийг илрүүлэв

341


Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хоёрдугаар багын нутаг дэвсгэрээс “Авто машины янданг хулгайлсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж иргэн Н-ийн эзэмшлийн “Nissan” маркийн тээврийн хэрэгслийн янданг 29-33 насны гурван эрэгтэй хулгайлсныг илрүүлжээ. Улмаар тус хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn