Согтуугаар машин жолоодсон иргэн цагдаагийн алба хаагчийн БИЕД ХАЛДЖЭЭ

364

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан иргэн шалгуулах шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчид халдсан хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-аас "2023 оны гуравдугаар сарын 24-ний 23:00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Согтуу жолооч машинаа хөдөлгөөд байна" гэсэн мэдээлэл ирсэн.
Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу очиход Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д нь согтуугаар машинаа жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэл байсан тул шалгуулах шаардлага тавьжээ. Тухайн жолооч хэл амаар доромжилж, эсэргүүцэл үзүүлэн цагдаагийн алба хаагчид халдсан байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлүүдэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн" хэмээн мэдээлэв.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар:
Жолооч: Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
Зөрчлийн тухай хуулийн 15.2 зүйлийн 2 дахь хэсэгт:
Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан,
Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn