БГД-ийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэлийг авлигын хэргээр ажлаас нь чөлөөлсөн
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл, тус дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Цээсүрэн нарын дөрвөн хүнийг АТГ-аас саатуулсан байдаг. Тэднийг 48 цагийн хугацаанд саатуулж, одоогийн байдлаар гадуур мөрдөн байцаах шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Тодруулбал, тэднийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өөр банканд байршиж байсан их хэмжээний мөнгийг татан авч, “Капитрон” банканд байршуулсан хэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа билээ. Мөн Б.Алтангэрэл, С.Цээсүрэн нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгөөр албан өрөөндөө засвар хийж, бусдаас их хэмжээний шан харамж авсан байж болзошгүй байгаа. Мөн Б.Алтангэрэл, С.Цээсүрэн нар нь үгсэн хуйвалдаж, танил компаниудаа тендерт шалгаруулдаг гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа билээ.