БГД-ийн Газрын албаны удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүлнэ

427

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 713 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 699 хэрэг шалгагдаж байна.
  • Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:
  • Баян-Өлгий аймгийн Толбо сумын цэцэрлэгийн эрхлэгч “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч “О” нь жолооч “С-д материаллаг хохирол учруулсан гэх;
  • Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн хамаарал бүхий этгээдэд газар олгох шийдвэрийг гаргуулж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Дундговь аймгийн Цагдаагийн газрын Гурвансайхан сумын хэсгийн цагдаа “Э” албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дээл” гэх газарт жонш хууль бусаар орборлох иргэн “П”-ээс хахууль авсан гэх;
  • Төв аймгийн Заамар сумын Засаг даргаар ажиллаж байсан “С” нь албан тушаалын тодорхойлолтод заасан байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, төрийн хяналтыг бүрэн хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn