Видео: БГД-ийн 18-р хорооны иргэд "Халдварын эсрэг хамтдаа" уриалгад нэгдлээ
Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу БГД-ийн Засаг Даргын Тамгын газраас "Халдварын эсрэг хамтдаа" уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээ, ариутгалын ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү уриалгад 18-р хорооны ард иргэд нэгдэж байна. Маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтооно. Үүнээс өмнө ийнхүү орчны цэвэрлэгээ, ариутгалыг хийж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байна хэмээн үзэж иргэд идэвхтэй дэмжин оролцож байгаа юм байна.