Нийслэлийн хэмжээнд “ШАР ДАРЦАГ” аян эхэллээ

399

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аян өчигдрөөс /2021.11.09/ эхэллээ.
Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд дахь явган хүний гарцын хажууд шар дарцгийг байрлууллаа. Энэхүү аян нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.
Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд:
- Замын хөдөлгөөний дүрэм журам болон шар дарцаг аяны талаарх мэдээлэл сургалт, өдөрлөгийг Өнөр, Баянхошуу, Толгойт, Төвийн бүсчлэлээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулах;
- Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл,  Зам тээврийн осол гэмтлийн талаарх агуулга бүхий шторкыг бэлтгэн олон нийт, эцэг эхчүүдэд хүргэх;
- Шар дарцаг аяны талаарх үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалга хүргэн хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
АНХААРАЛТАЙ БАЙВАЛ АЮУЛ ҮГҮЙ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn