Баянгол дүүрэг сургууль, цэцэрлэг бүрт “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх оношлуур, ариутгалын бодисны дэмжлэг үзүүллээ
Уг хариуцлагын гэрээг Боловсролын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн хийсэн.
- Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, БШУ-ны болон ЭМ-ийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/ 292, А/525 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалт зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавих;
- Ерөнхий боловсролын сургуулиуд нь холбогдох түр журам, тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох;
- Ариутгал, халдваргүйтгэлийн тоног төхөөрөмж, бодисын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг эрх үүргийг хүлээж байна.