Иргэдийг хөгжүүлэх сургалтад чиглүүлэгч багшаар ажиллах 100 эмэгтэй сертификатаа гардлаа Онцлох / Цаг үе 2021/09/24 16:39 362 Хуваалцах Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төв, "Young brain institute” хамтран салбар бүрийн төлөөлөл болсон 100 эмэгтэйг чадавхжуулах "WOMEN EDUCATION 100" эмэгтэйчүүдийн боловсрол нийгмийн оролцоо сэдэвт онлайн сургалтыг амжилттай зохион байгуулсан.Тэгвэл өнөөдөр дээрх сургалтад оролцсон 100 хүнд сертификат гардууллаа. Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвийн дарга Б.Гэрэлгуа, “Young Brain Institute”-ийн захирал Б.Жавзандорж нар оролцсон юм. Энэ үеэр тус сургалтыг зохион байгуулагчид сургалтад оролцогчид нь Баянгол дүүргийн боловсролын салбарын 100 эмэгтэй байснаараа онцлог гээд “Эдгээр эмэгтэйчүүд цаашид Баянгол дүүргийн 25 хороонд иргэдийг хөгжүүлэх сургалтад чиглүүлэгч багшаар оролцоно. Цаашид энэхүү сургалтыг эрүүл мэндийн салбар, төрийн албан хаагчид, дүүргийн ахмадууд, хороодын иргэдийн дунд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.Арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Өнөөдөр чухал арга хэмжээ сайхан үйл явдалд оролцож байна. Энэ сургалтад 100 эмэгтэйг хамруулж сургасан байна. Энэ бол бага тоо биш. Сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдийн олонх нь боловсролын байгууллагынхан байна. Та бүхэн цаашид Баянгол дүүргийн 25 хороонд иргэдийг хөгжүүлэх сургалтад чиглүүлэгч багшаар ажиллах нь. Миний хувьд бүх хүнийг сурч, хөгжих, боловсрохыг дэмждэг. Мөн төрийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Иймд та бүхний сургалтын үйл ажиллагааг дэмжинэ. Ковид-19 цар тахал гарсан энэ үед эмэгтэйчүүдийг сургалтад хамруулсан нь шинэлэг, гэгээлэг үйл явдал байлаа. Сургалтыг зохион байгуулсан нийт хүмүүстээ баярлалаа” гэсэн юм.Ташрамд мэдээлэхэд, дээрх сургалтыг “Манлайлал ба Байгууллагын зан төлөвийн менежмент, “Гүйцэтгэлийн менежмент ба өндөр гүйцэтгэлтэй баг бүрдүүлэх”, “Харилцаа хэлэлцээр хийх ур чадвар”, “Менежер хүнд байх ёстой арга техник” сэдвээр зохион байгуулсан байна.скачать dle 12.0 362 Хуваалцах Facebook Twitter