БГД-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр хогны авто машиныг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т хүлээлгэж өглөө

209


Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд  “Баянгол Шинэ-Өргөө” ОНӨААТҮГ-т хог тээврийн тусгай зориулалтын 2 автомашиныг өнөөдөр /2021.09.20/ хүлээлгэн өглөө.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т өнгөрсөн хугацаанд парк шинэчлэл хийгээгүйгээс хог тээврийн автомашинууд нь эвдрэх, түүнээс болж ачааллаа даахгүй зэрэг хүндрэл үүсээд байсан. Тэгвэл 2021 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Баянгол шинэ өргөө”-д парк шинэчлэл хийж гурван автомашин авч өгөхөөр болсны хоёрыг нь өнөөдөр гардуулж байна.
Мөн нийслэлээс нэг автомашин гардуулж өгсөн. Манай дүүргийн хувьд газар нутаг бага ч хүн амын төвлөрөл их, худалдаа үйлчилгээний байгууллага олонтой. Үүнийг дагаад хог хаягдал их гардаг. Тэгвэл парк шинэчлэлийг хийснээр дүүргийн хэмжээнд хог ачилтад ахиц гарна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн үр дүнг нь гаргаж үйл ажиллагаагаа улам сайжруулж ажиллаарай” гэсэн юм. Мөн энэ үеэр “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Галтбаяр  “Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Цаашдаа хог хаягдлын менежментийг сайжруулахад анхаарч ажиллах болно” гээд дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлсэн.
Ташрамд мэдээлэхэд, “Баянгол Шинэ-Өргөө” ОНӨААТҮГ нь өнөөдрийн байдлаар 34 хог тээврийн автомашиныг үйлчилгээнд гаргадаг ч өмнөх жилүүдэд парк шинэчлэл хийж байгаагүйгээс болж машин техник эвдрэх, түүнээс болж хог ачилтаа хугацаанд нь хийж чадахгүй байх зэрэг хүндрэл бэрхшээл гарч байсан юм. Тэгвэл БГД-ийн ЗДТГ “Хьюндай Моторс” ХХК-тай гэрээ байгуулснаар сүүлийн үеийн хог тээврийн тусгай зориулалтын  автомашиныг авч парк шинэчлэл хийж байгаа бөгөөд ингэснээр шөнийн хог тээвэр зэрэг шинэ менежментийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn