Улаанбаатар хот, Буянт-Ухаа болон улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

358


Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар болон улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар энэ оны тавдугаар сарын 6-наас зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл 08:30-20:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллах болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.  
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин Улаанбаатар хотын хөдөлгөөнд хязгаарлалт хийснээс хуримтлагдсан иргэд, аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулж төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах зорилгын дагуу ийнхүү ажиллах аж.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn