Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл илүү эрсдэлтэй нөхцөл байдал үүсвэл "УЛААН ТҮВШИН" рүү шилжинэ гэв

243
 
УОК-оос мэдээлэл хийх үеэр Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг гэрээр нь эмчилж эхэлснээс хойш хэчнээн хүн гэрээрээ эмчлүүлж байна вэ?
С.Амарсайхан: -Гэрээр тусгаарлах журам гуравдугаар сарын 14-нд батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 214 батлагдсан тохиолдол гэрээр тусгаарлагдан, явуулын болон цахим хэлбэрийн хяналтанд байгаа. Цаашид ч энэ тоо нэмэгдэнэ. 
- Хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэрийг юун дээр үндэслэн гаргаж байгаа вэ?
С.Амарсайхан: -Дийлэнх хэсэг маань халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй хэсэг байгаа. Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл халдварын тоо буурахгүй, илүү эрсдэлтэй нөхцөл байдал үүсвэл "улаан түвшин" рүү шилжинэ. 
- Өдөрт дунджаар 20 гаруй эх уурхай нь тодорхойгүй халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа. Мөн 40 гаруй голомт идэвхтэй байна. Энэ тохиолдолд хөл хорио тогтоохгүйгээр яаж халдварыг хумих гэж байгаагаа танилцуулна уу?
С.Энхболд: -ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг шинээр гарсан тохиолдлуудын тархвар зүйн судалгааг хийж явдаг. Ойрын хавьтлыг өдий зэрэгтэй тодруулж байгаа нь тандалтын баг чадавхтайг харуулж байна. 
- Вакцин хийлгээд саажилттай болсон гээд иргэн мэдээлэл өгч байна. Энэ асуудлыг судалсан уу?
С.Энхболд: -ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа Б гэгч эмэгтэй гуравдугаар сарын 15-нд Синофарм үйлдвэрийн Вероссил вакциныг хийлгэсэн. Энэ хүн өмнө нь осолд орж байсан энгийнээр хэлбэл нурууны суулттай, өвчтэй хүн байна лээ. Өнөөдрөөс төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилжиж байгаа. Эцсийн байдлаар онош тодорхой болсны дараа мэдээлэл өгье.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn