БГД-ийн 25-р хорооны зарим хотхоны иргэдээс шинжилгээ авна

454
БГД-ийн 25-р хорооны Голден парк хотхоны 101-108, Цоглог хотхоны 201-203 байр, Түвшин өргөө хотхоны 301-305 дугаар байрны оршин суугч 16-гаас дээш насны иргэдийг Коронавируст (Ковид-19) халдварын тандалт илрүүлгийн шинжилгээнд хамруулна. Шинжилгээ өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 21-ний 11:00 цагаас эхлэх бөгөөд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 8 баг, өрх бүрт хүрч ажиллана.
Шинжилгээний хугацаанд 25-р хороонд хатуу хөл хорио тогтоохгүй. Гэхдээ оршин суугчид та бүхэн олон нийтийн газраар зорчихгүй, гэр гэртээ байж, иргэний үүргээ биелүүлэн хамтарч ажиллахыг БГД-ийн Онцгой комисс, Шуурхай штабаас уриаллаа. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn