Голомт банк нээлттэй хувьцаат компани болох ажлаа эхлүүллээ

427

Монгол Улсын Их Хурлаас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй, хувьцаагаа нийтэд арилжаалах боломжтой болсон. Энэхүү өөрчлөлт нь банк, санхүүгийн салбарын цаашдын өсөлт, хөгжилд эерэгээр нөлөөлж, дэвшил авчирна хэмээн Голомт банкны зүгээс дэмжин хүлээн авч, олон нийтэд нээлттэй компани болох ажлыг эхлүүллээ. 
 
 
Монгол Улсын банкны системийн тэргүүлэх Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн салбартаа инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэгч анхдагч байсаар ирсэн бөгөөд 26 жилийн туршид энэхүү амжилтаа бататгаад зогсохгүй найдвартай байдал, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, жил бүр өсөн нэмэгдэж буй шинэлэг үйлчилгээ, шилдэг дижитал банкны үйлчилгээгээрээ ялгарч, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн тогтвортой хүчирхэг үзүүлэлт бүхий ууган банк юм. 
 
 
Голомт банкнаас хийж хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа Монголын банк санхүүгийн салбарт бодит хувь нэмрээ оруулсан, цаашдаа ч хөгжлийн нэгэн томоохон хурдасгуур байх болно гэдэгт итгэлтэй байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn