БГД-т "Нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээ зохион байгуулалт сайтай үргэлжилж байна
"Нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээ БГД-т тус дүүргийн ЗДТГ, Шуурхай штабаас нийт 120 гаруй баг гаргаж ажиллаж байна. Дүүргийн ЗДТГ, Хороодын удирдлагуудын зохион байгуулалт сайтай байгаа учир иргэдийн идэвх оролцоо ч мөн маш сайн байгаа юм байна.
Одоогийн байдлаар 16000 орчим иргэд шинжилгээнд хамрагдаад байна. Баянгол дүүргийн хэмжээнд 25 хорооны өрх бүрээс нэг иргэнийг суурин 21 цэг, явуулын 97 цэг дээр өргөтгөсөн шинжилгээнд хамруулж байгаа юм.