Emart дэлгүүр эмх замбараагүй байдлаас сэргийлж байна

461

Митчелл сангийн санаачилсан “From UB with Love” хүнсний тусламжийн аяныг дэмжин ажиллаж Имарт дэлгүүрт Foodbank-ийг эхлүүлсэн бөгөөд тусламж дэмжлэг шаардлагатай байгаа хүмүүст үйлчлүүлэгчдийн хандивласан бараа бүтээгдэхүүнийг өдөр бүр хүргэж байна. Имарт нь ямарваа байгууллага хувь хүнийг тусламж авах ёстой, эмзэг бүлгийнх гэж тодорхойлох эрхгүй, дүгнэх боломжгүй бөгөөд тиймээс хаана хэнд хүрэх шаардлагатайг мэргэжлийн байгууллага хариуцаж байгаа болно.
Түүнчлэн хэн нэгэн хүн дур мэдэн авах нь эмх замбараагүй байдал үүсгэж халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдлээс сэргийлэн нийслэл, дүүргийн Онцгой комисс, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн  Яам зэрэг байгууллагуудад тусламж, хандивын бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч хариуцсан байгууллага шаардлагатай иргэдэд хүргэн ажиллаж байна.
Бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон энэ үед нийгэмд өчүүхэн ч атугай гэрэл гэгээ нэмэх үүднээс Foodbank аяныг дэмжин эхлүүлсэн нь бусад байгууллагуудад ч нөлөөлж олон нийт дэмжин өргөжүүлж байгаа нь сайшаалтай. Үйлчлүүлэгч бүрийн сэтгэл шингэсэн хандивын бүтээгдэхүүнийг хэзээ, хэнд хүлээлгэн өгсөн гэдэг бүртгэл, тайланг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн Яам гарган тогтмол ирүүлж байгаа.
Та бүхэн эрүүл мэндээ эрхэмлэн, цар тахлын хүнд үеийг бүгд хамтдаа дэм, дэмэндээ даван туулцгаая.
Бидний үйл ажиллагааг сайжруулах талаар санал шүүмж өгч байгаа болон дэмжин оролцож байгаа үйлчлүүлэгчиддээ талархаж байна гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn