Ж.Ганбаатар яагаад Баянголыг онилов?

472

“Оргилын” гэгдэх одоо УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт жигтэйхэн хайртай дүрийг эсгэж, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчигааны сонинг биечлэн тараах зэргээр ихэд эелдэг аашилж буй. Инээсэн бүхэн нөхөр биш гэх ардын үгийг баримтлан түүний сайхан аашны цаад руу өнгийж харах хүсэл төрөв.
Энэ этгээд нэлээд хэдэн жилийн туршид Баянгол дүүргийг онилон, хэтийн санаа бүхий явуулга хийж ирснийг иргэд тэр бүр мэддэггүй. Тэрээр НИТХ-ын төлөөлөгч байхдаа Эко констракшны С.Нямдаваа гэх өөр нэгэн төлөөлөгчтэй эвсэн хотын дарга нарыг тойгдож байгаад газар авч, орон сууц барьж, өндөр үнээр зардаг үндсэн мэхтэй байжээ. Ийм маягаар энэ хоёр Голден парк, Энканто зэрэг хорооллуудыг барих хамгийн ашигтай байрлалуудыг олж авсан байдаг.
2016 оны сонгуулиар хувийнхаа хөрөнгөөр зам тавьсан гэж шоуг дэглээд сонгогдмогцоо улсын төсвөөс мөнгөө хэд дахин нугалан, нэхэж авсан байдаг. Тэрээр энэ хавар сонгуулийн сурталчилгаа дуусахаас 4 хоногийн өмнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэдэд "Танай хороонд шаардлагатай замыг улсын төсвийн хөрөнгөөр тавьж өгнө" хэмээн амлаж, зар тарааж байлаа. Иргэд одоо зам ч үгүй, Ганбаатар ч үгүй аймшгийн замаар явсаар байгаа.
2020 оны Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойргийнхоо иргэдэд үнэгүй ул боов, цаг тооны календарь, чихэр, жимс тарааж, эмх замбараагүй байдал үүсгэснээс 83  настай өндөр настан олны хөлд дарагдаж, ухаан алдаж унажээ. Түргэн тусламж ирэхэд талийгаач 53 настай хүүгийнхээ гар дээр амьсгал хураасан байв. 4 мянган хүнийг үнэгүй бэлгээр хуйлруулан бужигнуулах сэдлийг тавьсан Ж.Ганбаатар энэ хэрэг надад хамаагүй хэмээн зугтсан байдаг.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сонгогдсон хугацаандаа дүүрэгт хэрэгтэй ямар ч зүйл хийсэнгүй. Эсрэгээр дүүргийн эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын удирдлагыг өөрийн хүмүүсээр дүүргэхээр улайрч, үймүүлсээр 4 жилийг барсан билээ. Түүний шахалтаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан төрийн албан хаагчдыг бүгдийг шүүх ажилд нь эргүүлэн авахыг даалгасан. Гэвч улайрсан Ж.Ганбаатар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гүрийж, түвэг удсаар байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд тэрээр УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглан юу хийснийг харвал БГД-ийн удирдлагад шунан дурлаад байгаагийнх нь учир тайлагдна. Тэрээр өөрийн өмчлөлд байдаг “Камдер” компанийн барьсан 38 орон сууцыг НОСК-д шахаж борлуулсан байдаг. Эдгээр байрны өртөг 7 тэрбум 220 сая төгрөгийг бэлнээр данс руугаа хийлгэсэн баримт нь саяхан илэрч байлаа.
Түүнээс гадна энэ Камдер ХХК нь хотын төвийн нэн ашигтай байрлалд  “Автобус-3” компанийн эзэмшлийн газрыг маш хямд үнээр авсан байх юм. Дээр нь “Энканто” хорооллын авто зогсоолыг хууль бусаар тэлж, өөрт нь олгогдсон газрын гэрчилгээнд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайгаас хумсалсан байна.
Түүнтэй харьцуулахад муу хэлэгддэг ч гэсэн С.Эрдэнэ гишүүн байхдаа "Ахмад хөгжлийн ордон", "ахмадын эмнэлэг", дүүргийн нэгдсэн эмнэлэг" зэрэг нийгмийн байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ. Баянгол дүүргээс өөр хоёр ч Хүүхдийн Эмнэлэг шинээр барьсан дүүрэг Улаанбаатарт байхгүй.
Баянголчууд аа, аливааг нүдэнд харагдаж гарт баригдахуйц үр дүн, бодит ажлаар л хэмжих ёстой. Хэн юу хийснийг, хэний төлөө хийснийг сайн бодож сонголтоо хийгээрэй. 
Гэрлэх ёслолын ордон л гэнэ, хүүхэд хөгжлийн ордон гээд хүүхэд хөгшдөө баярлуулсан олон сайхан ордон нь тусгаар тогтнолын ордон болох вий гэсэн айдас Баянголчуудад байгаа.

Erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn