“ИНҮТ” ТӨХХК-ИЙН АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЛЭЭ

0
Шинэ оны босгон дээр “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтнууд төр, засаг, байгууллагын шагналаар шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлснийг “ИНҮТ” ТӨХХК-ийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тус тус тохиолдуулан зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын Аврах гал унтраах хэсгийн дарга Халзангийн Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялаалаа.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын Нислэг үйлдвэрлэлийн хэлтсийн шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч Даваацэрэнгийн Аврах, гал унтраах хэсгийн ахлах мэргэжилтэн Санжаадоржийн Банзрагч, Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн бохирын слесарь Дангаасүрэнгийн Гантулга, Дорлигийн Булганаа, Терминал үйлчилгээний хэсгийн Терминал үйлчилгээний хэсгийн жижүүр Мягмаржавын Баярмаа, Саранхүүгийн Батхуяг, Захиргаа, санхүүгийн хэлтсийн  хуулийн мэргэжилтэн Лхагвасүрэнгийн Болдбаяр нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнууллаа.
Түүнчлэн "Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр "Жаргалант" сэргээн засах амралтын тогооч Цэрэндамбын Өгөөмөр, Нисэхийн спорт сургалтын цогцолборын биеийн тамирын арга зүйч, ахлах мэргэжилтэн Эрдэнэдалайн Тэмүүлэн, "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын терминал үйлчилгээний хэсгийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан Намсрайн Дашнамжил, Зам, тээврийн яамны "Хүндэт жуух бичиг”-ээр Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Бүсийн удирдлагын үйлчилгээний хэсгийн ахлах нислэгийн хөдөлгөөний удирдагч Ганболдын Нямбат, Нисэхийн сургалтын төвийн ахлах багшлах мэргэжилтэн Дорлигсүрэнгийн Анарзул нарын 12 хүн, ИНЕГ-ын “Хүндэт ажилтан" тэмдгээр Агаарын навигацийн үйлчилгээний газрын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны  шуурхай мэдээллийн хяналтын мэргэжилтэн Жамсрангийн Оюунгэрэл, Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны навигацийн хэсгийн ахлагч инженер Дамирангийн Отгонхүү, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн эрүүл мэндийн мэргэжилтэн Юүлэн Одгэрэл нарын 14 хүн, "Жуух бичиг”-ээр Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Орон нутгийн аэродром, нисэх буудлын технологи үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Батцагааны Шаравжамц, Захиргаа, санхүү удирдлагын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Хүрэлчулууны Долгорсүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ариунбуянгийн Билгүүн нарын 12 хүн шагнуулж, Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн шалгалт тохируулгын ахлах инженер Осоржавын Тэсээ, Жаргалант сэргээн засах амралтын үйлчилгээний ажилтан Уранчимэгийн Алтанчимэг нарын 10 хүн ИНЕГ-ын Хүндэт дэвтэрт бичүүлэх дурсгалын гэрчилгээ гардлаа.  
"Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн “Хүндэт өргөмжлөл”-өөр Бодлого төлөвлөлтийн газрын Нисэхийн музейн эрхлэгч Пүрэвжавын Наранчимэг, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх хэлтсийн ахлах инженер Бямбын Оюунчимэг, Захиргаа, санхүү удирдлагын газрын олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Наянбуугийн Өлзийжаргал нарын 15 хүн шагнуулсан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn