Баянгол дүүргийн спортын удирдах ажилтнуудад зориулсан сургалт эхэллээ

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг Спортын удирдах ажилтны сургалт энэ удаа Баянгол дүүргийн ЕБС, СӨБ-ийн удирдах ажилтан, биеийн тамирын багш, олимпын танхимын арга зүйч нарт зориулан 2025 оны 11 дүгээр сарын 27–28-ны өдрүүдэд БГД-ийн 70-дугаар сургууль дээр зохион байгуулагдаж байна.
Сургалтын нээлтэд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Баянгол дүүргийн 70-р сургуулийн захирал М.Түвшинжаргал, Боловсролын хэлтсийн дарга Б.Наранбаатар нар оролцож, оролцогчдод амжилт хүсэв.