Риогийн олимпын "баатрууд" ШИГШЭЭ БАГТ эргэн ирлээ

402

Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ)-ноос “Парис-2024” олимпын циклд Монгол Улсыг төлөөлөх Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтын дүн гарч, үндсэн бүрэлдэхүүнийг тодруулжээ.
Тодруулбал, өвөл, зуны спорт, паралимпыг хамруулсан нийт 24 спортын төрөлд дасгалжуулагч, тамирчин, багийн эмч гэхчлэн 234 хүний бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний шигшээ багийг байгуулжээ.
Топ төрлүүдээс дурьдвал, боксын шигшээг Гилберто Виарас Гутеррик, Ж.Энхтөр, Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, О.Батхүү, Б.Эдэнэбаяр нар удирдах аж.
Жүдо бөхийн шигшээ багийн Ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатар, дасгалжуулагчаар М.Бундмаа, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар, П.Нямлхагва, Ч.Болдбаатар нар сонгогдсон бол чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн багт Ц.Баярсайхан, Б.Баяраа, Б.Батзориг, Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, С.Мөнхдуулдах нар багтжээ. Дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа, Цэрэнбаатарын Цогтбаяр нар "Рио-2016" олимпын наадмын циклд чөлөөт бөхийн шигшээ багийг удирдаж байсан бөгөөд Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны дараа шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн, дэвжээн дээр нүцгэн гарч тэмцсэнээрээ дэлхий нийтийн анхааралд өртөж байсан юм. 
 
Шигшээ багийн бүрэлдэхүүнийг бүрэн эхээр нь эргэн танилцуулна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn