Баянгол дүүргийн 6 байршилд бичил тохижилт хийжээ

53

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан.
Энэ хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хэсэгчилж, гүйцэтгэж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 20, 22, 31, 34 дүгээр хорооны зургаан байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж суурилуулах зэрэг бичил тохижилтын ажлыг гүйцэтгэж дууслаа.
Тохижилтын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Густокек” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn