Автобусны суудлын зөөлөвчийг хулгайлжээ

76

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус зорчигчдын аюулгүй байдлыг хангах, хууль бус үйлдлийг илрүүлэх  гэх мэт олон зорилгын хүрээнд камертай суурилуулсан.
Энэ сарын 20-ны орой 21.00  цагийн үед Ч:58 чиглэлийн 1-149 автобусанд явж байсан иргэн суудлын зөөлөвчийг авчээ. Нийтийн тээврийн бодлогын газраас тус хүний бичлэг бүрэн эхээрээ байгаа тул таньж мэдэх хүмүүс тухайн иргэнд хэлж, буцааж өгөхийг хүсэв.
Мөн цаашид хууль бус үйлдэл, ажил үүргээ хууль, дүрмийн дагуу хийж гүйцэтгэж байгаа жолооч нарыг харааж, доромжилсон иргэдийн бичлэгийг ил гаргаж, ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө хууль хяналтын байгууллагад хандах болно гэж мэдэгджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn