БГД-т 280 хүүхдийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 23 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадал бүхий бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад оржээ.
Тус барилгад өнөөдөр /2024.11.11/ Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсныг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.