Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар Эрүүл мэндийн салбарт 2021 оноос хойш сүүлийн 12 жилийн хугацаатай тэнцэхүйц хэмжээний буюу 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн

56

Хөрөнгө оруулалтын үр дүнтэй би жил бүр ирж танилцдаг.
Хүрээ амаржих газар 65 жилийн дараа 9 давхар 180 ортой шинэ байртай болж, орчин үеийн тоног төхөөрөмжтэй төрөх эмнэлэг боллоо.
Эх нялхас (ЭХЭМҮТ) 37 жилийн дараа бүрэн засвар хийгдэж, төрөхийн бүх ор тоног төхөөрөмжийг шинэчилж, Төрөх болон Хүүхдийн амбулатори бүрэн шинэчлэгдлээ.
Дэлхий нийтэд төрөлт багасах хандлагатай болсон. Монгол Улсын хувьд хүн ам цөөхөн. Энэ агуулгаараа төрөлт эрсдэлгүй, эрүүл аюулгүй тав тухтай орчинд ээжүүд төрөх боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ нь хүн амаа өсгөх бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарт Засгийн газраас оруулж буй хувь нэмэр юм.
Цаашид бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн оношилгоо шинжилгээний төвд анхаарал хандуулна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn