Шүүгчийн захирамжаар Ч.Ганхуягийг албадан ирүүлэх арга хэмжээ авахаар болсон

150

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн захирал Ч.Ганхуяг 2022 оны арванхоёрдугаар сард эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлджээ. 
Энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тодруулахад "Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан.
Цагдаагийн байгууллагаас тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллага хэргийг хянаж үзээд Ч.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн байгаа.
Ийнхүү тус хэрэгт өнгөрсөн тавдугаар сарын 2-нд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм. Яллагдагчийн өмгөөлөгчөөс яллах дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас гомдлыг хүлээн авахаас татгалзсан.
Мөрдөгчөөс яллах дүгнэлтийг гардуулахаар Ч.Ганхуягийг удаа дараа дуудсан боловч ирээгүй. Тиймээс шүүгчийн захирамжаар яллагдагч Ч.Ганхуягийг албадан ирүүлэх арга хэмжээ авахаар болсон" гэх тайлбар өгөв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn