Хохирогчийн эгч: Баянгол дүүргийн нэр бүхий төлөөлөгчид мэдүүлэг авах нэрээр дүүг минь зодож, эрүүдэн тамласан

208

461-р ангид хоригдож байгаад энэ сарын 22-нд буюу уржигдар Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт хүргэгдэн ирээд өчигдөр буюу 23-нд нас барсан 21 настай иргэн О-гийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хохирогчийн эгч:
-Миний дүүг гэмт хэрэгтэн мэтээр ярьж, бичиж байна. Гэтэл гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байсан. Холбогдсон гэмт хэрэг нь гадуур шалгах боломжтой хөнгөн гэмт хэрэг байсан. Тиймээс бид холбогдох байгууллагуудад хүсэлт тавьсан. Гэтэл гадуур шалгах боломжтой гэсэн шүүхийн шийдвэр гарахаас нэг цагийн өмнө миний дүү өнгөрсөн.
Нэгдүгээр сарын 23-нд холбогдсон гэмт хэрэгтээ оролцоогүй. Хамт явж байсан хүн нь утас хулгайлснаас болж манай дүүг Баянгол дүүргийн нэр бүхий төлөөлөгч нар мэдүүлэг авах журмаар зодож, эрүүдэн тамласан.
Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн найман төлөөлөгч байсан. АТГ найман албан хаагчаас зургааг нь тогтоосон хоёрыг нь таниулах шаардлагатай байна гээд дуудахад мэдүүлэг өгөх гээд явж байхад нь АТГ-ын үүднээс БГД-ийн хоёр цагдаа барьж яваад Чингэлтэй рүү шилжүүлсэн. Ингээд Чингэлтэйгээс 461 рүү баривчилсан.
Долоодугаар сарын 11-ээс биеийн байдал нь муудаад 461 дүгээр ангийн эмч нарт хэлж эмнэлэгт хэвтсэн гэсэн. Үүнийг прокурор, байцаагчид нь мэдэгдсэн гэж байгаа боловч мэдээгүй байсан.
Тиймээс бид нар 461, Цагдаагийн ерөнхий газар, хууль шатны бүх байгууллагынханд гомдолтой байна. Баянгол дүүргийн эрүүгийн төлөөлөгчдийг нарыг АТГ-т өгснөөс болж миний дүү ийм байдалд орсон.
Бид хамгийн сүүлд дүүгээ долоодугаар сарын 8-нд очиж эргэсэн. Урьдчилсан байдлаар нас барсан шалтгаан нь амьсгалын ачаалалтай хам шинж гэсэн дүгнэлт гарсан. Ар гэр рүү нь 21-ний орой 17.00 цагийн үед гуравдугаар эмнэлгээс мэдэгдсэн. Бид цаашдаа бүх газар гомдол гаргана гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn