Тэгш ойтой 102 сумын наадмын хуваарь, хөтөлбөр гарч эхэлжээ

57

Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс аймгууд сумдын баяр наадмын хуваариа гаргаж эхэлсэн. Мөн энэ жил 17 аймгийн 102 сумын 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэгш ойтой аймгууд баярын хөтөлбөрөө гаргаж эхэлжээ. 

Завхан аймгийн 10 сумын тэгш ой тохиож байна. Сумдын тэгш ойн наадам ирэх долдугаар сарын 17-27-нд товлогджээ. Тухайлбал, Шилүүстэй сумын ой ирэх сарын 17, 18-нд, Отгон сум  18, 19-нд, Баянтэс, Цагаанхайрхан, Ургамал сум долдугаар сарын 19, 20-нд, Баянхайрхан, Дөрвөлжин сум долдугаар сарын 20, 21-нд, Сонгино сум долдугаар сарын 21, 22-нд, Сантмаргаз сум 26, 27-нд, Яруу сум ирэх сарын 26, 27-нд тус, тус 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх юм. Өнгөрсөн 2023 онд Завхан аймгийн 100 жилийн ой тохиосон. Одоогоор тус аймаг сумдын баяр наадмын хөтөлбөрөө эцэслэж гаргаагүй ч 100 жилийг угтсан олон, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тэгш ой тохиож байгаа сумдын баяр наадам зохион байгуулах комиссуудын өгч байгаа мэдээллээр хөтөлбөрөө урьдчилсан байдлаар тооцож гаргаж эхэлсэн. Гэхдээ эцэслэн батлаагүй байгаа. Ямартай ч сумын тэгш ойд зориулсан хандиваа цуглуулж, түүгээрээ нутаг орондоо хэрэгтэй бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийг хийнэ.
Ерөнхий хөтөлбөрөөр урлагийн болоод спортын олон төрөлт тэмцээн зохиож 2-3 хоног сум бүр наадна гэлээ. Аймаг, сумдын наадмын товыг тоймловол:
Архангай аймгийн Өлзийт сумын наадам долдугаар сарын 17, 18-нд, Хайрхан сумын ойн наадам ирэх сарын 19,20,21-нд, Батцэнгэл сумын тэгш ой долдугаар сарын 20, 21-нд, Чулуутынх ирэх сарын 15, 16, 17-нд,  Жаргалант сумын наадам 17, 18, 19-нд болох хуваарь гарчээ.
Харин Баянхонгор аймгийн Өлзийт сумын наадам, Бууцагаан, Баацагаан, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жинст, Булган аймгийн Бугат, Дашинчилэн, Сайхан, Хутаг-Өндөр, Рашаант, Говь Алтай аймгийн Алтай, Баян-Уул, Бигэр, Бугат, Дарви, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Тонхил, Төгрөг, Хөхморьт, Цогт, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Дундговь аймгийн Луус, Дорнод аймгийн Баян-Уул, Булган, Матад, Халх гол, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Иххэт, Төв аймгийн Батсүмбэр, Баян, Баян Цагаан, Бүрэн, Лүн, Өндөр ширээт, Сэргэлэн, Угтаал цайдам, Эрдэнэ, Увс аймгийн Бөхмөрөн, Өндөрхангай, Тэс, Зүүн Хангай, Өмнөговь, Ховд.
Мөн Ховд аймгийн Алтай, Дарви, Зэрэг, Цэцэг, Мянгад, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал, Шаамар, Цагаан нуур, Eрөө, Түшиг, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Сантмаргаз, Сонгино, Дөрвөлжин, Ургамал, Отгон, Цагаанхайрхан, Шилүүстэй, Яруу, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Норовлин, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай, Номгон, Ханхонгор, Ханбогд, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Богд, Баян-Өндөр, Бат-Өлзий, Баянгол, Баруунбаян-Улаан, Тарагт, Гучин-Ус, Төгрөг, Хужирт, Сүхбаатар аймгийн Уулбаян, Эрдэнэцагаан сумдын тэгш ой тохиож байгаа бөгөөд тус сумдын наадам ирэх долдугаар сарын 15-28-ны хооронд болох хуваарь гарчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn