СЕХ I Хууль бус сурталчилгаа газар авч байгаа тухай гомдол ирсээр байна

39

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой (2024.05.07) мэдээлэл хийлээ. 
СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир: 
Сонгуулийн хороо ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулаад явж байна. Бид нэр дэвших нам, эвслээ бүртгэн аваад байна. 23 нам, 2 эвсэл өнөөдрийн байдлаар бүртгэгдээд явж байна. 330 сумамнд сонгуулийн хороо байгуулагдсан. Аймаг болон нийслэлд мөн сонгуулийн хороо байгуулагдсан. 2196 хэсэг байгуулагдах бэлтгэл ажил явагдаж байна. 5 дугаар сарын 14 гэхэд бүх хэсгүүд байгуулагдах болно.
Сонгуулийн гол ажлуудын бэлтгэл хангагдаж байна. Өчигдөр СЕХ-ны хуралдаанаар саналын хуудсын загварыг баталсан. Ирэх 7 хоногоос нэр дэвшигчид маань тодорхой болно. Өнөөдрийн байдлаар 77 бие даан нэр дэвшигч бүртгүүлсэн. Бид эдгээр нэр дэвшигчдэдээ зориулан 5 дахь өдөр сургалт зохион байгуулан сонгуулийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох тал дээр сургалт явуулна. Нэр дэвшигчид маань энэ сарын 14-21-ны хооронд тодорхой болно. 
Ард иргэдийн зүгээс нэр дэвшигчдийн хууль бус сурталчилгаа газар авч байгаа тухай гомдол ирүүлсэн. Үүн дээр СЕХ ямар арга хэмжээ авч байгаа талаар мөн асуусан. Бмд энэ хүрээнд мэдэгдэл гаргасан. Нэр дэвшигчид хууль бус сурталчилгаа хийвэл ямар хариуцлага тооцохоо мэдээлсэн. Энэ хүрээнд ЦЕГ-тай хамтран ажиллаж байгаа. Хэрвээ горилогч нар, нам эвслүүд хууль бус сурталчилгаа явуулах юм бол бүртгэхээс татгалзах, бүртгэгдсний дараа хууль бус сурталчилгаа хийсэн нь тогтоогдсон тохиолдолд бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авна. Хууль зөрчсөн хүмүүст хатуу арга хэмжээ авна. 
Энэхүү хууль бус үйл ажиллагаан дээр хамтдаа шүгэл үлээх хэрэгтэй байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn