Монголчуудын 32 цагаан “лонх”-ны дөрөв нь алга болжээ
Монгол Улсад 5-6 насны хүүхдүүдийн 95 хувь нь шүдний өвчлөлтэй байна.Үзлэг хийхэднэг ангийн 10 хүүхэд тутмын 8-9 нь шүд хорхойтсон, чулуужсан байжээ.Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт аж. Эмч мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар “Сүүн шүд цоорох өвчний тархалт таван настайд дээд хэмжээндээ хүрч, байнгын шүдэнд 20-24 насныханд хамгийн их” байгаа аж. Хүнд хэлбэрийн өвчний тархалт 60-64 насанд илүүтэй тохиолдож, шүдгүйдэл 85-89 насныханд дийлэнхдээ байгаа юм. Орон нутгаас 0-5 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймаг Архангай 47 хувь, хамгийн бага нь Баян-Өлгий аймаг 21 хувьтай байгаа аж. Харин 6-17 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймаг Завхан 74 хувь, хамгийн бага нь Төв аймаг 40 хувьтай байна.