Бохирын шугамд аюултай хог хаягдал асгасан “Э“ ХХК-ийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

179

Өнгөрөгч 2023 оны 10-р сарын 12-ны өдөр нийслэл хотод үл мэдэгдэх үнэр үнэртэж, улмаар мэргэжлийн байгууллагууд шалгахад нэр бүхий компани түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлыг бохирын шугамд асгасан байсан юм.
Тэгвэл Экологийн цагдаагийн албанаас “Э” ХХК-ийг үйлдвэрийн явцад түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлаа 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn