Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ

160
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа Төрийн ордонд хийв. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Тэрбээр УИХ-ын 9 байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж, дараагийн  дарга нарыг нэр дэвшүүлж тодруулахад баримтлах зарчмыг хэлэлцэж тогтсон болохыг хэллээ. 

Хоёрдугаарт, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон байна. Мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого, байгаль орчин, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон холбогдох албаны хүмүүс хийж, гишүүдийн асуултад хариулсан аж. Бүлгийн гишүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг Нийслэлийн удирдлагуудад  чиглэл болгожээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn