Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө Баянголчууд хүчээ нэгтгэнэ
- Өрхийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэггүй хороодод сургууль, цэцэрлэг барина.
- Энхтайвны өргөн чөлөөний төв зам дагуу нүхэн болон гүүрэн гарц барьж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, Л.Энэбишийн өргөн чөлөөнөөс троллейбусны эцсийн буудал хүртэлх замын голын хэсгийг газар доорх байгууламжийн системд шилжүүлнэ.
- Тав тухтай, орчин үеийн шийдэл бүхий амралтын бүс “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-г барина.
- Орон сууцны ашиглалтын хугацаа дууссан, эвдэрсэн хуучин цахилгаан шатуудыг бүрэн шинэчилж, хуучны тоосгон гражуудыг буулган давхар дулаан зогсоол барина.
- Алслагдсан гэр хорооллыг цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, 6 хороонд шинээр цэвэр усны худаг барина.