АТГ эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 63 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
-Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
-Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга “Э” нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан зэрэг гэх;
-“М” нь БХБЯ-ны эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа хариуцаж авсан автомашин, механизмыг бусдад зарж борлуулан завшсан, мөнгө угаасан гэх;