Сүүлийн 3 сард ОХУ-аас 10 сая хүн гарч явжээ
Зуны сүүлийн гурван сард буюу 7-9 дүгээр сард ОХУ-ыг бараг 10 сая хүн орхин явжээ. Хамгийн олон хүн хүлээн авсан орнуудад:
Абхаз. Кавказын энэ орон 2,5 сая орос иргэнийг хүлээн авсан. Виза, гадаад паспорт шаардлагагүй.
Турк. Европ, Ази гэсэн хоёр тивд оршдог энэ орон 2,1 сая хүнийг “орогнуулжээ”. Гадаад паспорт шаардлагатай ч виза хэрэггүй
Казахстан. Ойрын хөрш энэ оронд 1,3 сая орос хүн очжээ. Виза, гадаад паспорт шаардлагагүй.
Эдгээр улсуудаас гадна Армени, Киргиз, Тажикстан, Монгол, Гүрж улсад оросууд олноороо ирцгээсэн билээ.