ОХУ цөмийн хариу цохилт өгөх сургуулилт хийв
ОХУ-ын Стратегийн цөмийн хүчин дайсны цөмийн цохилтод хариу цохилт өгөх сургуулилт хийсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэжээ.
Сургуулилтын хүрээнд Плесецк туршилтын сансрын буудлаас Камчатка дахь Кура хээрийн сургуулилтын талбай руу “Ярс” тив алгасах баллистик пуужин, Баренцын тэнгисээс “Синева” баллистик пуужин харважээ. Түүнчлэн, “Ту-95МС” хоёр онгоцноос далавчит пуужин харвасан байна. Сургуулилтын зорилгыг бүрэн биелүүлж, пуужингууд байгаа оносон тухай Шойгу илтгэжээ.